Та гүйлгээ хийх команд өгөхөд гүйлгээ шууд хийгдэхгүй, дэлгэц дээр чинь заавал дахин нягтлан шалгаж, гүйлгээг баталгаажуулахыг шаардана. Та тэгэхэд хүлээн авагчийн утас, эсвэл банк болон дансны дугаар, мөнгөн дүн гэх мэт гараас оруулсан гүйлгээний мэдээллээ магадлан шалгаарай. Most Money нь онлайн үйлчилгээ учир алдаатай гүйлгээг буцаах боломжгүй гэдгийг анхаарна уу.